Thursday, June 17, 2010

Би идэх гэж амьдардаг ,,, амьдрах нэж иддэггүй юм

Нэг өдөр амьдрал гэнэт шал утгагүй, ямарч амтгүй, бүүр нэг тэнэг санагдаад явчдийн. Ер нь Амьдрах хэрэг байгаа юм уу?
Хаашаа л харна ийшээ тийшээ яарсан хүмүүс. Арчаагүй амьдралаараа амьдрах гэж хичээнэ. Гэр бүл, үр хүүхэд , эцэг эх, мөнгө ,найз охин эсвэл хөвгүүнийхээ төлөө болохоосоо болохгүй хүртэл амьдралын эсрэг тэмцэнэ.
Хүн гэж сонин юм шүү. Арчаагаа алдах тусмаа улам хатууждаг.Амьдрал нь болохгүй ,бүтэхгүй хүнд хэцүү байсан ч утсан чинээ улаан амиараа энэ хорвоо дээр чаргууцалдаад л амьдраад байна.Тэд энэ хорвоогийн юунд хоргодоод, яг юунд болоод хогон дунд хатсан талхны булан шилтэй коланы шавхруу ууж байгаагаа ч юманд бодолгүй амьдарч байна вэ?
Ганц дийлдэгээрээ өөрийнхөө жоожкон гавлаараа амьдралын нууцыг тайлах гэд үзлээдээ.Хаясан хайрууд ,хаягдсан сэтгэл , нимгэн түрүүвч ,хоосон мөрөөдлүүд эд нар лав амьдралын утга биш байх.Тэгвэл тансаг байшин, үнэтэй машин ,хөөрхөн эхнэр, өөрөө баян олигарх. Энэ? Энэ Амьдралын учир утга гэж үү? үгүй гэж энэ бүхэнийг өөрийн амьдралаа олж авсан хүн хэлнэ. Тэгээд хүмүүс яах гэж энэ хорвоод төрсөн юм бэ?

Зарим хүмүүс хайртай хүнээ хажуудаа суулгаад түүнээсээ хорвоогийн жаргалыг мэдэрдэг бол Ээжүүд ,аавууд үр хүүхдээ өсөн торнихыг харах юугаар ч сольшгүй үнэт мөч нь байдаг.Зарим нэг өрөвдмөөр новшнууд хармаан дахь мөнгөнөөсөө баяслыг ,зарим нь нэг нь банзал амьдаралаасаа таашаал авдаг байж болно.Яахвээ хөөрхийс новшнууд ч гэсэн жаргалыг мэдрэх эрхтэй юм байгааздээ.
Хүн аз жаргалыг мэдрэх гэж амьдардаг.Тэд өөрт тохиох дахин давтагдашгүй тэр нэг гайхамшигт хэдхэн хормыг дахин мэдрэх гэж амьдрадаг. Хүн амьдрах гэж иддэггүй юм.Хүн идэх гэж амьдрадаг юм. Би бид бүгдээрээ аз жаргалыг дахин мэдрэх хүртлээ амьдрахыг хүсдэг.Бид үүрд жаргалтай амьдарч чадахгүй ч дахин аз жаргал ирнэ гэдгийг мэддэг түүнийг хүлээдэг.Дунд нь хүн зовлон зүдгүүрийн голд амьдарсаар л байдаг.Дахин идэх хүртлээ өөрөөр хэлбэл аз жаргал ирэх хүртэл бид өлсөнө.Бид хорвоогийн жаргалаар цангана.

Бид хүлээж байгаа ,бид хүсэж мөрөөдөж байгаа жаргалынхаа төлөө сүүлийн амьсгаагаа өгч чадна.Ээж хүн өвчиндөө шаналсан үрийнхээ төлөө элэгээ сугалаад өгч чадна.Огт эргэлзэхгүй. Учир нь амьдралынх нь утга учир өвчиндөө шаналаад үхэх гэж байхад элэг нь юу юм бэ? Юу ч биш ...Шууд сугалаад л өгнө.Бүүр өөр юу хэрэгтэй байна гээд ичихгүй асууна. Тэд алдах юмтай хүмүүс.Амьдралынхаа аз жаргалыг үхүүлчвэл тэд үлдсэн амьдралынхаа туршид үргэлжийн сэтгэлийн өлсгөлөнд шаналж явах болно.Аз жаргалыг мэдрүүлж байгаа тэр л зүйлээ амьнаасаа илүү хайрлана.Алдахаас үхтлээ айна...

Бид зүгээр амьдрах гэж иддэгүй.Утгагүй амьдраад яахийн.Тэгэж амьдраснаас зүгээр эртхэн үхээд өгсөн нь дээр биз. Би идэх гэж амьдардаг хүн тэгээд юу гэж?

( Энгийн жишээ хэлэхэд би анх удаа тасарсан пицца идэж үзсэн.Гайхамшигтай сайхан.Тэгэхээр
би тэр амтыг дахин мэдрэх хүртлээ өөрөөр хэлбэл дахиж пицца идэтлээ амь явах хэрэгтэй биздээ .Диваажинд ч юмуу тамд пицца байдаг гэж мэдкуу л юм байна.) :D

No comments:

Post a Comment