Sunday, June 13, 2010

3-р зэргийн "Новш"

Хүний ертөнцөд хүнийг хүн ба новш гэж ангилна. Хүн нь ч яахуу ойлгомжтой.Харин новшнууд нь их сонирхолтой.Тэд өөрсдийгөө новш гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөгүйгээр барахгүй "Хүн"-ээс илүү гэдэгтэй итгэнэ.Энэ өөрийгөө дээрд үзсэн бардам сэтгэл нь л тэднийг "Хүн"-ий тооноос хасч новшийн тоог нэмж байгаа гэдгийг даанч ойлгохгүй "Тэнэг Новшнууд".

Ингэж хэлж ,үүнийг бичиж байгаамайн намайг бас новш болгож байна.Өөрийгөө хүн шиг хүн биш гэдгээ мэддэг ч ,арай ч новшноос дээрээ гэх үзэл намайг шууд новш болгожийнэ.Тэгэхээр би автоматаар новшнуудын нэг боллоо хөөрхий. Бусдаас жоохон ч гэсэн юмаар илүү дээр гэдгийгээ мэдрэх хүсэл, өөрөөрөө бахархах сэтгэл ,өөрт байхгүй бол бусдын юманд шунан тачаадах, өөрийгөө онцгой гэх бодлууд хүнийг новш болгодог юм бол энэ хорвоо дээр хүн тэгэхээр цөөхөн байхнээ.Дэлхийгээр дүүрэн новшнууд ..Тэр дунд нь би бас чи ч байгаа.
Ер нь хүний ертөнц гэжийснаас новшний ертөнц гэж нэрлэвэл яасын айн?
Бүгд новш гэдэг үгэнд дургүй.Новшнууд бүгд хүн байхыг хүснэ.Тиймдээ ч тэд үнэнийг үгүйсгэж "Би хүн....Чи намайг новш гэдэг хэн бэ? ....Чи өөрөө новш мэдвүү"...би новш гэдгээ мэднээ .Хулгайчийг хулгайч гэдэг шиг Новшийг новш гэхгүй өөр юу гэхийн айн....муу тэнэг новшоо...
Гэхдээ би новш л болсон хойно ядаж бусад новшнуудаасаа илүү байхыг хүснэ.Хүн бусдыг өөртөөгөө адил хүн шиг л хүлээж авна.Тэр дунд нь новш байна уу,адгийн шаар байна уу хамаа байхгүй.Учир хүн бусдыг хэзээ ч ялгаж ангилж,зиндаагаар харьцдагүй юм.Новшнууд л бусдаас илүү гэдгийг бусдад батлах гэж зэрэг дэв, зиндаа зохиосон юм.Тэд л бусдыг ялгаж харьцдаг .Хүн болгон бусдыг үнэлэх өөр өөрийн үнэлэмжтэй.Тэр үнэлэмжийн доогуур орсон болгон түүнд дорд үзэгдэнэ.Нүдэнд орсон хог шиг харагдана.
Би хувьдаа хүмүүсийг дотор нь 2 ангилдагийг анзаарсан байх.
1. Хүн
2.Новш
2.1 Гуравдугаар зэргийн новш
2.2 Хоёрдугаар зэргийн новш
2.3 Нэгдүгээр зэргийн новш
2.4 Адгийн шаар (ингэж амьд явахаар гай бололгүй үхээч новшоо)
Новшнууд ч гэсэн дотроо зиндаатай.Гүү яахав энэ миний ангилал хүмүүсийг үнэлэх үнэлэмж минь
2.1 Гуравдугаар зэргийн новш
Хүний хагас. Түүнд хүн чанар бий, сайхан сэтгэл ч бий.Тэр бусдад чадлаараа тусалж, сэтгэл гаргаж чадна.Тэр хүсвэл яг хүн шиг байж чадна.Гэхдээ хүсвэл шүүдээ...
Гэр бүл, найз нөхөд,өөрийн хайрладаг бүх зүйлийнхээ төлөө тэр бүхнийг хийнэ.Дотны анддаа тэр сүүлчийн ганц зоосоо май гэд өгч чадна .Гэтэл өлсөж ядарсандаа хоолойнч гарахгүй байгаа гуйлгачин жаалын хажуугаар харсан ч хараагүй юм шиг өнгөрнө.Сэтгэл нь хичнээн өвдөж байсан ч 100 төгрөг хялаалгахгүй байж чадах тийм хүмүүс.Гэхдээ тэд ядаж өвдөх сэтгэлтэй.
2.2 Хоёрдугаар зэргийн новш
Энэ ангиллын новшнууд бол энэ ертөнцийн цорын ганц дахин давтагдашгүй ховор авьяас билэгтэй.Түүнйиг тэрнээс өөр хэн ч орлож чадахгүй.Түүнд чадахгүй мэдэхгүй юм байхгүй.Хүний дээд ,ертөнцийн оргил.Хэрэв ертөнц төгсөж дэлхий сүйрсэн ч ичихгүй амьд байх аргаа мэднэ.Эрлэгийн элчтэй учирсан ч диваажингийн түлхүүр атгаастай.Тэд бол бурханд ивээгдсэн хүмүүс .Өөрсдийгөө ингэж төсөөлж хорвоогоос тасраастай.Үнэндээ тэдэнд чаддаг юм тун хомс.Их хуцвал халбагаа ч зөв барьж чадахгүй байж яаж зөв боловсон хооллохыг бидэнд заана.Түүнд заасан бүхэн буруу зөвхөн түүний л зөв.учир нь тэр бүгдийг мэддэг гоц авьяастай...ХАХАхА болтугай
2.3 Нэгдүгээр зэргийн новш
Бидний хэлдэгээр хүний адаг.Хүүхдийнхээ өмнө ээжийн нь зодохдоо тэр бардам.Энэ нь тэдэнд хэн нь эзэн бэ? гэдгийг харуулах шилдэг арга нь.Амьдрал дээрээ чадахгүйгээ гэртээ эсүл танилын хүрээндээ хийх гэж муйхарладаг тэнэг новш.Дарга нь түүнийг юманд явуулаад буцаж ирэхэд нь элдвээр гоочилбол тэр "тэнэг новш" хүүхдээ харанхуй шөнө талханд гүйлгээд ирэхэд нь шинэ талх авчирсангүй гэж зодох эргүү .Хүүхэд нь зодуурын нь даахгүй уйлж хэвтэхдээ харанхуй шөнө хаанаас ч өглөөнийх шиг шинэ талх олдохгүй гэж учирлаад ч хэрэг байхгүй. Харин ч өөдөөс цор цор хийлээ гэж нэмж буулгах адгуус...Йим хүмүүс олон биш байгаасай.
2.4 Адгийн шаар (ингэж амьд явахаар гай бололгүй үхээч новшоо)
Бурхан ийм адгийн шааруудыг дэлхий рүү явуулахдаа юу бодож байсныг нь би асуумаар санагддын.Тэд зүгээр л араатан.Цээжнийх нь зүүн талд зүрх биш хоосон харанхуй нүх байдаг байх.Би тэднийг ийм тийм гэж тодорхойлж үнэндээ чадахгүй.
Адилхан нэг эхийн тасархай баймаар юм? Төрсөн дүүгээ хүчидэж алаад мөчилж суухдаа хаана булахаа л бодож байсан байхдаа.? Аавынхаа нуруунд хутга зоочоод ээж рүүгээ сүх далайж байхдаа тэр юу хийж байгаагаа ухаарч байсан юм болов уу? би хэлж мэдэхгүй.
8хан настай хөршийнхөө охиныг тачаалын харцаар харж байхдаа юу боддог бол? лав л хүний эрүүл ухаанд багтахгүй зүйл боддог байх....Муусайн адгийн шаарнууд.... ингэж амьд явахаар гай бололгүй үхээч новшнуудаа...

No comments:

Post a Comment