Saturday, June 12, 2010

6 сарын 12 "Бямба гариг"

Одоо 23:15 цаг болж байна.Би нэг хүнд амласан ёсоор өөрийн блогоо өнөөдөр нээлээ.
Уул нь аль түрүүн нээх байсан ч өнөөх улиг болсон "завгүй байлаа"," амжсангүй" гэх уучлалт гуйсан үгсээ л хэлэхээс.Одоо яаая гэхэв нэгэнт л өнгөрсөн хорвоо болсон ч "Зүгээрээ".

Ёооё новш гэж ... хамаг бие салж , таван тийшээ тарж уналаа.Хөлийн тавхай ,гарийн сарвуу ,үе мөч гэд л энэ биенд өвдөхгүй газар сөөм ч алга.Худлаа нүүүрэн дээрээ яагаа ч үгүй баатар КОМ-оо балбаад л... Яс юман дээрээ яг үхлээ.
Өнөөдөр "монгол гэр"-ийг энэ биеэрээ ,яс махаараа мэдэрлээ шд. Аав "найзуудаа дагуулаад ир. Гачууртад цэвэр агаарт, байгалийн сайхан үзэнгээ хэдэн гэр барилцаад өг" гэвээ.Хөөрхий төрөхөөс хойш гэр гээчийг барих нь байтугай дотор нь тоотой хонож үзсэн мань мэтийн "хот"-ын гаруудад гэр барина гэдэг амар барж идэх хоол биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой.Өглөөнөөс үдшийн бүрий болтол ноцолдож ноцолдож 5 ширхэг супер 5 ханатай иж бүрэн өргөө босголоошд.Чаддаг л юм байнлээ.та нар боддоо бүүр 5-ын 5 шүү дээ. Тэгээд үр дүнд нь сэтгэл ханамжийн баталгаа бас бөөн булруу болсон бие.хэхэ
Зүгээрээ болно шд.

Өнөөдөр нэг иймэрхүү үр бүтээлтэй ч юм шиг, өөрийгөө баахан дэмий зовоосон ч юм шиг сонин өдөр байлаа.Өөр ч нэг онц сонирхолтой адал явдал болсонгүй.

No comments:

Post a Comment